Хэвлэх DOC Татаж авах
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1991 оны 06 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулах хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан ялтныг шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсүгэй:

            а/арван найман насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа:

                        б/арван зургаан найман насанд хүрээгүй дөрөв, түүнээс дээш хүүхэдтэй, түүнчлэн гурав хүртэл насны хүүхэдтэй, түүнчлэн гурав хүртэл нэсны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд:

                        в/өөрийн нь шууд асрамжинд байгаа арван зургаа хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй хүмүүс:

                        г/жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд, тавин тав, түүнээс дээш насны эмэгтэйчүүд:

                        д/ял эдэлж байхдаа бие махбодио санаатайгаар гэмтээснээс бусад шалтгаанаар тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон хүмүүс.

            2.Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж зургаан жилээс дээшгүй, гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтыг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

            3.Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж зургаан жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгйү үлдсэн хорих ялаас гурван жилийн хорих ялыг өршөөн хассугай.

            4. Гэмт хэрэг санаатай үйлдэж:

                        а/гурван жилээс дээш, зургаан жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас нэг жил зургаан сарын ялыг:

            б/зургаан жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас нэг жилийн хорих ялыг тус тус өршөөн хассугай.

            5.Хөдөлмөрт заавал татан оруулах хорих ял нь тэнсэгдсэн буюу хөдөлмөрт заавал татан оруулах хорих газраас тэнсэн суллагдсан ялтныг үлдсэн хугацаанаас, сахилгажуулах ангид ял эдэлж байгаа ялтныг эдлээгүй үлдсэн ялаас тус тус чөлөөлсүгэй.

            6.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан бөгөөд БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “д”, “е”, “ж”-д заасан ял шийтгэлгүй болох хугацаа, түүнчлэн ял тэнсэгдсэн этгээдийн хянан харгалзах, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэнийг тус тус хэрэгсэхгүй блгосугай.

            7.Гэмт хэрэг санаатай үйлдэж БНМАУ-ын Эрүүгийн хуульд зааснаар гурван жилээс дээшгүй, болгоомжгүй үйлдэж зургаан жилээс дээшгүй хугацаагаар хорих ял, түүнчлэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэгдвэл зохих хүмүүсээс энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үлйдсэн хэргийн мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай,

            8.Дор дурдсан хүмүүсийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулсугай:

                        а/цаазаар авах ял шийтгэгдсэн болон уг ял нь уучлагдаж хорих ялаар солигдсон:

                        б/онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцогдсон:

                        в/урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан этгээд БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлгүйд тооцогдох хугацаа болгоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж дахин хорих ял шийтгүүлсэн:

                        г/БНМАУ-ыг тунхагласансны 60 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай БНМАУ-ын АРдын Их Хурлы Тэргүүлэгчдийн 1984 оын 249 дүгээр зарлигаар болон түүнээс хойшхи хугацаанд хорих ялаас өршөөгдөж буюу уучлагдаж суллагдсаны дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн:

                        д/төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг /БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 60-90 дүгээр зүйл/: зандалчлах /Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйл/: бусдыг санаатай алах /Эрүүгийн хуулийн 85, 86 дугаар зүйл/: бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйл/: хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /Эрүүгийн хуулийн 112 дугаар зйүлийн хоёр, гурав дахь хэсэг/: хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 125 дугаар зйлийн хоёр дахь хэсэг/: хорих газраас оргох /Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг/: цагдан сэргийлэх байгууллагын ажилтан буюу ардын нөхөрлөлийн гишүүний амь биед халдах /Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйл/: онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах /Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг/: гэмт хэрэг үйлдсэн. 9.Энэ хууль нь БНМАУ-ын Ерөнхийлөгч батламжилсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болноэ.

            10. Хорих газарт ял эдэлж байгаа ялатанд энэ хуулийр өршөөл үзүүлэх ажлыг 1991 оын 7 дугаар сарын 10-ны дотор багтаан гүйцэтгэсүгэй.

                        БНМАУ-ЫН БАГА

                        ХУРЛЫН ДАРГА                                         Р.ГОНЧИГДОРЖ

                        БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН

                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                Б.ЧИМИД