- Нүүр
- Сайдын тушаал
- Шаардлага, загвар батлах тухай ХС-ын 2016-03-03-ны А/53 дугаар тушаалаар хүчингүй болсон/
ХС-ын 2016-03-03-ны А/53 дугаар тушаалаар хүчингүй болсон/
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
Шаардлага, загвар батлах тухай /Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай
зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага/
2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 386 Улаанбаатар хот
Боловсролын тухай хууль"-ийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага"-ыг нэгдүгээр, тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийн загварыг хоёрдугаар, тусгай зөвшөөрлийн загварыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Дор дурьдсан арга хэмжээ авахыг Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар /Б.Мишигжав/-т тус тус даалгасугай.
2.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах, шинэ мэргэжил нээх хүсэлтийг хүлээн авч холбогдох дүгнэлт гаргаж ажиллах;
2.2. Тусгай зөвшөөрлийн баримт бичиг, түүний нөхцөл шаардлага, дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулж байх;
2.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн индекс шинэчлэгдэн батлагдсан болон мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөр, агуулга, хэлбэр, хэв шинж өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэх, улсын бүртгэлд бүртгэх;
2.4. Энэхүү тушаалыг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, Улсын мэргэжлийн хяналтын газар, тусгай зөвшөөрөл хүсэгчдэд хүргүүлэх, таниулах арга хэмжээ авах;
3. Энэхүү тушаалын хэрэгжилтийг жил бүрийн 8 дугаар сард танилцуулж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар /Б.Мишигжав/-т тус тус үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A