Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БНД 20-01-11/,/БНбД52-04-12/

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр                                                              Дугаар 160                                                                                                   Улаанбаатар хот

 

 

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

 /БНД 20-01-11/, /БНбД 52-04-12/

 

“Монгол Улсын Засгийн газрын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Барилыгн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дэх заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2011 оны 06, 07 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.”Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага” /БНД 20-01-11/ зураг төсөл боловсруулах дүрмийг нэгдүгээр хавсралтаар, “Армоцементэн бүтээц” /БНбД52-04-12/ зураг төсөл боловсруулах дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж барилгын зураг төсөл, барилга усралтын ажилд мөрдүүлсүгэй.

2.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төсөл болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д үүрэг болгосугай.

 

 

 

САЙД                                         Ц.ДАШДОРЖ

 

 

Улсын бүртгэлийн санд 2012 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 3337 дугаарт бүртгэв.

 

Зам тээврийн сайдын 2015-147-р тушаалаар 9-р хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон