Хэвлэх DOC Татаж авах
2013 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл,  тоо хэмжээг тогтоох тухай

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН

САЙДЫН ТУШААЛ

 

2013 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл,

тоо хэмжээг тогтоох тухай

 

 

                2013 оны 10 дугаар

                сарын 11-ний өдөр                                              Дугаар А/131                                                            Улаанбаатар хот

 

         

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоол, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2013 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

           1. “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн тухайн жилд экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 1 дүгээр хавсралтад, тухайн жилд импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтад заасны дагуу тус тус тогтоосугай.

 

          2. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу хуулийн хугацаанд зохион байгуулахыг ажлын хэсэг /Д.Тунгалаг/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                           

                              САЙД                                         Х.БАТТУЛГА