A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг батлах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/88

Улаанбаатар хот

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЗЭРЭГ ДЭВИЙН ТОДОРХОЙЛОЛТ, НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ

"Шинжлэх ухаан, технологийн тухай" Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг баримтлан эрдэм шинжилгээний ажилтны аттестатчиллыг хуульд заасан хугацаанд тогтмол зохион байгуулан, зэрэг дэв тогтоон, үр дүнг тооцож ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Эрдэнэчимэг)-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны "Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн шалгуур үзүүлэлтийг батлах тухай" 201 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ГАНТӨМӨР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3344 дугаарт бүртгэв.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/547

Улаанбаатар хот

Тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Баттогтох/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны "Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг батлах тухай" А/88 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН