Хэвлэх DOC Татаж авах
Бордооны аюулгүй байдалд тавих шаардлага батлах тухай

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН

ТУШААЛ

 

  2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр                         Дугаар А/105                                  Улаанбаатар хот                                           

Бордооны аюулгүй байдалд тавих шаардлага батлах тухай
 

          Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

        1. “Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлага”-ыг хавсралт ёсоор баталсугай.

        2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Х.Золжаргал/-д үүрэг болгосугай.

 

 

                                                                             САЙД                                      Х.БАТТУЛГА