A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2012 оны 5 дугаар                                                                                                       Дугаар 03                                                                                  Улаанбаатар

сарын 09-ний өдөр                                                                                                                                                                                                                       хот

Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг

зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                                                танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадрал, өмгөөлөгч З.Сүхбаатар болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба нар оролцов.

Хуралдаанаар Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс  үлэмж хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, мөн зүйлийн 294.2 дахь хэсэгт “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ...нийгмийн..., байдал, ...эрхэлсэн ажил, албан тушаал ...боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д "Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс үлэмж хэмжээний хохирол учирсан бол ... ял шийтгэнэ.", мөн 294.2-т "Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол ... ял шийтгэнэ." гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн уг 294.1, 294.2 дахь заалтад захирагч албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс хохирол, хүнд хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүнийг ...нийгмийн байдал ... эрхэлсэн ажил, албан тушаал ...боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн албан хаагчид /улс төрийн болон захиргаа, үйлчилгээний албан хаагч/ албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах тохиолдолд гэмт хэрэгт тооцож ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд заасан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264 дүгээр зүйлд  “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх" тохиолдолд гэмт хэрэгт тооцож шийтгэхээр заасан.

Гэтэл Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь насаа үл хайрлан цэргийн албанд хоёргүй сэтгэлээр насаараа зүтгэж байгаа Цэргийн албан хаагчдыг Цэргийн албан хаагч гэсэн эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт үйлдлээс гадна "Захирагч албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй" гэсэн үйлдлийг нэмж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүнийг ...нийгмийн байдал ...эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэж заасныг зөрчсөн хэрэг болно.

Төрийн захиргааны болон бусад албан хаагчийн үйлдсэн албан тушаалын гэмт хэргийн хувьд албан тушаалын байдлаа хэтрүүлэх, урвуулах үйлдлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээдэг байхад цэргийн албан хаагч, захирагч нар эрх мэдлээ хэтрүүлэх, ашиглах   үйлдлээс   гадна   албаны   эрх   мэдлээ   хэрэгжүүлээгүйгээс хохирол, хүнд хор уршиг учирсан бол эрүүгийн хариуцлага хулээлгэхээр заасан нь Монгол Улсын иргэн бүр эрхэлсэн ажил, албан тушаал үл харгалзан хуулийн өмнө эрх тэгш байна гэсэн агуулга харагдахгүй байгаа юм.

Мөн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх тохиолдолд хүлээлгэх ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн цэргийн албан хаагчид хүлээлгэх ял шийтгэлээс хамаагүй хөнгөн байгаа нь цэргийн албан хаагчийг эрхэлж буй ажил албан тушаалаар нь ялгаварлаж, эрх тэгш хандаагүй гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйл нь бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.” гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ...нийгмийн байдал, ...эрхэлсэн ажил, албан тушаал ...боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн тухай иргэн О.Алтангэрэлийн Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлтэй танилцаад маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна:

Хэн ч хууль, шүүхийн өмнө бусдаас онцгой, давуу эрх эдлэх ёсгүй ба хэнийг ч үндэслэлгүйгээр хилсээр шийтгэж, ямар нэг хариуцлага хүлээлгэж болохгүйтэй адил хэн боловч хийсэн хэргийнхээ төлөө заавал хариуцлага хүлээх ёстой. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх" зарчмын үндэс юм. Өөрөөр хэлбэл, хүн бүр эрхэлсэн ажил, албан тушаалын байдал зэргээс үл хамааран адил, тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх, энэхүү эрхээ баталгаатай эдлэх боломжоор адилхан хангагдсан байхыг ойлгоно. Харин "Хүнийг ...нийгмийн байдал, ...эрхэлсэн ажил, албан тушаал, ...боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан хүний үндсэн эрх буюу түгээмэл эрхийг тэгш, ялгаваргүйгээр эдлэхтэй холбоотой бөгөөд харин тухайн хүний албан тушаалтныхаа хувьд эдэлж байгаа тусгай эрхэд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан нь иргэнийхээ хувьд Үндсэн хуульд заасан эрхээ тэгш, ялгаварлан гадуурхагдалгүйгээр эдлэх боловч, албан тушаалтныхаа хувьд эдлэх тусгай эрх, үүрэг, хариуцлага, үүн дотор эрүүгийн хариуцлага нь албан тушаалынх нь онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байж болно гэж үзэж байна.

Иймд энэхүү үндэслэлээр Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйл бүхэлдээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус
зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

Үндэслэл:

1. Эрүүгийн хуульд цэргийн албаны эсрэг гэмт хэргийг субъектын болон объектын тусгай шинжийг нь харгалзан бие даасан хэсэг болгон зохицуулсан байна.

2. Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн тусгай субъектын нэг болох захирагчийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, түүнд оногдуулах ялыг ялгамжтай тогтоосон нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс  үлэмж хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, мөн зүйлийн 294.2 дахь хэсэгт “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”  гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг...нийгмийн...байдал, ...эрхэлсэн ажил, албан тушаал ...боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэснийг зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

                        ДАРГАЛАГЧ                                                            Н.ЖАНЦАН

                        ГИШҮҮД                                                                    Ж.БОЛДБААТАР

                                                                                                            Д.НАРАНЧИМЭГ

                                                                                                           Ц.САРАНТУЯА

                                                                                                            Д.МӨНХГЭРЭЛ