A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар                                                                                                 Дугаар 05                                                                                        Улаанбаатар

сарын 12-ны өдөр                                                                                                                                                                                                                        хот

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтын зарим хэсэг Үндсэн хуулийн

холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

        Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

               танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Т.Лхагваа, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Сугар,  Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Зол-Ундрах оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцогт, Б.Болор нар хүрэлцэн ирээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтын XII.3.1.19, XII.3.1.26,  XII.3.1.27, XII.3.1.29 дэх хэсгүүд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Зол-Ундрах Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“Монгол Улсын Их хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим хэсэг, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж үзэн дараах мэдээллийг гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.19-д “Жи-Мобайлын дэд станц байгуулах /Төв, Заамар/”, XII.3.1.26-д “Аймгийн бүх багийн төвүүдийг Жи-Мобайл сүлжээгээр холбоожуулах, интернэтэд холбох /Ховд/”, XII.3.1.27-д “Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны Жи-Мобайл сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Хөвсгөл, 24 сум, 125 баг/”, XII.3.1.29-д Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны Жи-Мобайл сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Архангай Хотонт, Орхон баг, Тариат, Мөрөн, Цагааннуур, Алтайд багууд, Жаргалант, Хоолт, Асуйт багууд, Булган, Тусгайл баг, Эрдэнэмандал, Идэр-Улаан баг, Цахир, Хан-Уул баг, Чулуут, Халуун-ус баг, Цэцэрлэг, Туулант баг, Цэнхэр, Цэцэрлэг баг, Их тамир, Хөхнуур баг, Хангай, Тэрх баг, Өндөр-Улаан, Хануй баг, Батцэнгэл, Улаанчулуу баг/” гэж тус тус заасан байгаа нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан байдаг ба  харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ялгавартай хандан төсвийн орлогыг “Жи Мобайл” ХХК-д тусгайлан оноож хуульчлан баталсан байгаа нь Улсын Их Хурал нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 6.4.6-д ”Хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн орлогыг аль нэг этгээд, эсхүл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх” гэсэн заалтыг зөрчөөд зогсохгүй Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн явдал боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан байдаг ба “Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль”, түүний 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжын жагсаалт”-ын “Жи Мобайл”-тай  холбоотой зарим хэсэг Үндсэн хуультай зөрчилдөж байна.

Монголын ард түмэн бид Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгод шударга ёс, төрт ёсыг хүндэтгэн үзэж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгоо болгож, үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо тунхагласан байгаа билээ. Гэтэл Улсын Их Хурлаас баталсан байгаа хууль нь Үндсэн хуулийн дээр дурдсан Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг шууд зөрчсөнөс гадна Үндсэн хуулийн эрхэм зорилгыг үл хайхран Үндсэн хуульт ардчилсан Монгол улс биш, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхол Монголын ард түмний эрх ашгийн өмнө тавигддаг луйврын шинжтэй болсон нь харагдаж байна.

Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.19, XII.3.1.26, XII.3.1.27, XII.3.1.29 дахь хэсгүүдийг хүчингүй болгох ;” гэсэн мэдээллийг ирүүлжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт 2012 оны 11 дүгээр сарын 28ы өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль”, түүний 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-ын “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалт, Далдугаар зүйлийн 1-ийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тухай мэдээллийг иргэн Б.Зол-Ундрах гаргажээ...

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд нэгдсэн чуулган болон холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, уг төсвийг баталсан.

            Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Улсын Их Хурал нь улсын төсвийн орлого, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээний санхүүжилт, бусад санхүүжилтийг хэлэлцэж батална” гэж, 7.1.4-т Засгийн газар улсын төсвийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээний санхүүжилтийг тодорхойлох гэж тус тус заасан. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч бүр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон, түүнд шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилан авдаг, түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр аливаа бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах ёстой. Гэтэл Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр  хавсралтад хэд хэдэн төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр тодорхой нэг компанийг тусгайлан заасан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхөөр байна.

Иймд иргэн Б.Зол-Ундрахын мэдээллийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх явцад Цэцийн гишүүн миний бие Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан тайлбар гаргуулахаар явуулсан бөгөөд, уг албан бичгийн хариуд Монгол Улсын Сангийн сайдаас 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3-4/5566 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байна. Уг тайлбарт:

“... Сангийн яамнаас Засгийн газарт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төсөлд дээрх төсөл, хөтөлбөрийг тусгаагүй байсан боловч төсвийн хөрөнгө оруулалтын төсвийн төслийг Засгийн газар дээр хэлэлцэж байх үед XII.3.1.19-д “Жи Мобайлын дэд станц байгуулах /Төв, Заамар/ төслийг нэмж тусгасан ба төсвийн төслийг хэлэлцүүлэх шатанд Архангай, Ховд, Хөвсгөл, аймгуудын зарим сум, багийг Жи-Мобайл үүрэн холбооны сүлжээнд холбох дээр дурдсан бусад төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган баталсан байна...” гэжээ.

            ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.19-д “Жи-Мобайлын дэд станц байгуулах /Төв, Заамар/”, XII.3.1.26-д “Аймгийн бүх багийн төвүүдийг “Жи-Мобайл” сүлжээгээр холбоожуулах, интернэтэд холбох /Ховд/”, XII.3.1.27-д “Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны “Жи-Мобайл” сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Хөвсгөл, 24 сум, 125 баг/”, XII.3.1.29-д “Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны “Жи-Мобайл” сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Архангай Хотонт, Орхон баг, Тариат, Мөрөн, Цагааннуур, Алтайд багууд, Жаргалант, Хоолт, Асуйт багууд, Булган, Тусгайл баг, Эрдэнэмандал, Идэр-Улаан баг, Цахир, Хан-Уул баг, Чулуут, Халуун-ус баг, Цэцэрлэг, Туулант баг, Цэнхэр, Цэцэрлэг баг, Их тамир, Хөхнуур баг, Хангай, Тэрх баг, Өндөр-Улаан, Хануй баг, Батцэнгэл, Улаанчулуу баг/” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн  гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/ дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

            1. Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.27-д “Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны “Жи-Мобайл” сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Хөвсгөл, 24 сум, 125 баг/”, XII.3.1.29-д “Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны “Жи-Мобайл” сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Архангай Хотонт, Орхон баг, Тариат, Мөрөн, Цагааннуур, Алтайд багууд, Жаргалант, Хоолт, Асуйт багууд, Булган, Тусгайл баг, Эрдэнэмандал, Идэр-Улаан баг, Цахир, Хан-Уул баг, Чулуут, Халуун-ус баг, Цэцэрлэг, Туулант баг, Цэнхэр, Цэцэрлэг баг, Их тамир, Хөхнуур баг, Хангай, Тэрх баг, Өндөр-Улаан, Хануй баг, Батцэнгэл, Улаанчулуу баг/” гэсэн хэсэг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан  Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралт “Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалт”-ын X.3.1.18, X.3.1.20-д хэвээр батлагдсан байх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчөөгүй байна.

            2.Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.19-д “Жи-Мобайлын дэд станц байгуулах /Төв, Заамар/”, XII.3.1.26-д “Аймгийн бүх багийн төвүүдийг “Жи-Мобайл” сүлжээгээр холбоожуулах, интернэтэд холбох /Ховд/” гэсэн хэсэг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалт”-аас хасагдсан байх тул дээрх хэсгүүд Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт зөрчсөн тухай мэдээлэл гаргагчийн мэдээллийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.       

            3.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ                                                            Н.ЖАНЦАН

ГИШҮҮД                                                                 Т.ЛХАГВАА

                                                                                              Д.НАРАНЧИМЭГ  

                                                                            Д.СУГАР

                                                                                        Д.МӨНХГЭРЭЛ