A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн мэдээллийн сангийн бүртгэл тайлангийн маягт, тэдгээрийг хөтлөх журам/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 2 дугаар cарын 19 ны өдөр

Дугаар А-53

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам/

Ойн тухай хуулийн 6.2, 23.3, 28.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам"-ыг 1 дүгээр, "Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам"-ыг 2 дугаар, "Ойн мэдээллийн сангийн бүртгэл тайлангийн маягт, тэдгээрийг хөтлөх журам"-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Эдгээр журмыг аймаг, нийслэлийн Байгаль орчны газар болон ойн ангиудад хүргүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т даалгасугай.

3. Эдгээр журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг ойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Журам батлах тухай" 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 189, 190, 10 дугаар сарын 23-ны өдрийн 307, "Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 131 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С. ОЮУН

/Энэ тушаалын 1-р хавсралтыг БОНХС-ын 2013 оны А-244-р, 2-р хавсралтыг 2013-А-223-р тушаалаар тус тус хүчингүй болгосон/