A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2011 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд зөвшилцсөн шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө"-г боловсруулж, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон холбогдох яам, агентлаг, газрын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар (Ерөнхий сайд С.Батболд)-т чиглэл болгосугай.

Хоёр.Байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахыг үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД