Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хууль  тогтоомж

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2013 оны төсвийн жилд Төсвийн   ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Д/д Орлогын төрөл Дүн  /сая төгрөгөөр/
1 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 971,537.5
  1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 408,951.2
  1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл 375,653.6
  1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 133,272.8
  1.4.Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 6.2
  1.5.Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл 12,151.5
  1.6.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 19,926.4
  1.7.Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл 2,167.3
  1.8.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл 1,400.0
  1.9.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 919.9
  1.10.Бусад орлого 17,088.5
2 Сангийн сайд 268,576.2
  2.1 Улсын төсвөөс олгох татаас, шилжүүлэг 268,576.2
Нийт орлого 1,240,113.7
 

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд  
  1.1.Тэтгэврийн даатгалын сан 813,795.0
  1.2.Тэтгэмжийн даатгалын сан 57,486.0
  1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 31,935.6
  1.4.Ажилгүйдлийн даатгалын сан 14,075.9
  1.5.Эрүүл мэндийн даатгалын сан 126,646.5
  1.6.Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны төлбөр 108.1
  1.7.Үйл ажиллагааны урсгал зардал 18,376.8
  1.8.Хөрөнгийн зардал 5,383.0
Нийт зарлага 1,067,806.9
 

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

5 дугаар зүйл."Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2013 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын  төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД