Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Захиргааны зориулалттай олон нийтийн барилга/

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

БАРИЛГЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Захиргааны зориулалттай олон нийтийн барилга/

 

                    2012 оны 07 дугаар                                                         

                     сарын 05-ны өдөр                                                                          Дугаар 198                                                                           Улаанбаатар xот

 

          “Монгол Улсын Засгийн газрын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Барилгын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дэх заалт, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2012 оны 06 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

          1.”Захиргааны зориулалттай олон нийтийн барилга “/БНбД31-04-12/ зураг төсөл боловсруулах дүрмийг хавсралтаар баталж барилгын зураг төсөл, барилга угсралтын ажилд мөрдүүлсүгэй.

 

          2.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж зураг төсөл болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

 

          3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                                                          САЙД                                         Ц.ДАШДОРЖ