A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

ҮНДСЭН ХУУЛИЙН ХИЧЭЭЛ ЗААХ ТУХАЙ

Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, хэм хэмжээг хүүхэд, залуучуудад гүнзгий танин мэдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр (хэрэв энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр тохиовол түүний өмнөх ажлын өдөр) Үндсэн хуулийн тухай нэг цагийн хичээл заах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар (Ерөнхий сайд С.Батболд) – т чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД