A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

ИХ МАЙДАР ЦОГЦОЛБОРЫН ТУХАЙ

Хүн ардынхаа үндэсний ухамсар, гүн ухааны үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор "Их Майдар сан" төрийн бус байгууллага, иргэд, уран бүтээлчдээс гаргаж буй саналыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Эв нэгдэл, энэрэл нигүүслийн ёсыг эрхэмлэгч Их Майдар бурхны цогцолбор төслийг үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болгосугай.

2.Төр улс, түмэн олныхоо цог золбоог бататгах, монголчуудын уламжлалт ёс заншил, гүн ухааныг хөгжүүлэх Их Майдар цогцолборын бүтээн байгуулалтыг дэмжиж оролцохыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл, өрх иргэн бүрт уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ