A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 88

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.3.2.1-г тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох "хууль дээдлэх", Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан төрийн албаны "ил тод байх", Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5.1.3-т заасан "хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх" болон Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан "төсвийн ил тод байдлыг хангасан байх" зарчмыг баталгаажуулж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээгавч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:

1.Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлагналын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх "шилэн данс"-ны тогтолцоонд шилжих;

2.Төсвийн гүйцэтгэл, зарцуулалтад тавих иргэний хяналтын тогтолцоо хийгээд өнөөгийн эрх зүйн орчины талаар олон нийтэд сурталчилах, иргэдийн санал дүгнэлтийг хүлээн авсан эсэхийг эргэж мэдэгдэж байх тогтолцоог нэвтрүүлэх.

Хоёр.Энэхүү зарлигийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналтыг тавьж, идэвх санаачлагтай оролцохыг нийт иргэд, иргэний нийгмийн байгууллага, ажахуйннэгж,хэвлэл, мэдээллийнбайгууллагад хандан уриалсугай.

Гурав.Чиг үүргийн хүрээнд зарлигийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийж ажиллахыг авлигатай тэмцэх болон хууль сахиулах байгууллагуудад даалгасугай.

Дөрөв.Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангаж 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ