Хэвлэх DOC Татаж авах
ДАВТАН ХЭРЭГЛЭХ ЗУРГИЙН ЦОМОГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

ДАВТАН ХЭРЭГЛЭХ ЗУРГИЙН ЦОМОГ БАТЛАХ ТУХАЙ
 

                      2012 оны 07 дугаар                                                       

                     сарын 16-ны өдөр                                                                                 Дугаар 208                                                                              Улаанбаатар хот

 

          “Барилгын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

          1.”Ахуйн бохир ус цэвэрлэх энгийн байгалийн биологи цэвэрлэгээний бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийн давтан хэрэглэх зургийн цомог”, “Ахуйн бохир ус цэвэрлэх зохиомол биологи цэвэрлэгээний бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийн давтан хэрэглэх зургийн цомог”-ийг хавсралтаар тус тус баталсугай.

 

          2.”Бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийн давтан хэрэглэх зургийн цомог”-ийг хэвлүүлэх, эхийг бэлэн болгон хөрөнгийн эх үүсвэрийн хамт Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт хүлээлгэн өгөхийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан хөтөлбөр /Г.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

          3.”Бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийн давтан хэрэглэх зургийн цомог”-ийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                                                          САЙД                                         Ц.ДАШДОРЖ