A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2018 оны А/05 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дугаар а/132 Арвайхээр

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29.1.6-ын "ж" заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тус суманд үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг зуны улирлын 20 буюу 4 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ний хугацаанд 0800-2300, өвлийн улирлын буюу 10 дугаар сарын 01-ээс 4 дүгээр сарын 01-ний хугацаанд 0800-2100 цаг байхаар тус тус тогтоосугай.

2.Захирамжийг иргэдэд сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг сумын ЗДТГазрын МЭҮХХХяналтын улсын байцаагч (С.Мягмарсүрэн), Олон нийтийн байцаагч, багийн Засаг дарга, багийн Цагдаа нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2013 оны а/81 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ИШДОРЖ