A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх/ - БХБС-ын 2021 оны 117 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2006 оны 7 дугаар сарын 24-ны өдөр

Дугаар 120

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх/

"Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Барилгын норм ба дүрэм "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм "БНбД 22.01.01/2006-ийг нэгдүгээр хавсралтаар, барилгын дүрэм "Ус хангамж, ариутгах татуургын сүлжээний хуванцар хоолойг төлөвлөх ба угсрах. Үндсэн журам" БД 40-102-06-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж 2006 оны 07 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн зураг төсөл зохиох болон барилга угсралтын ажилд мөрдүүлсүгэй.

2. Энэ норм ба дүрмийг хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх, сурталчлах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2002 оны 30 дугаар тушаалаар баталсан "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм "БНбД 22-01-01-ийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газар /Г.Мягмар/-т үүрэг болгосугай.

1.Монгол

САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ