A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан иргэн ганцаарчлан болон гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулан Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/211

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: /ХЗДХС-ын 2023 оны А/321 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/

1. "Гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан иргэн ганцаарчлан болон гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулан Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын хавсралтаар баталсан журам мөрдөгдөж эхлэхээс өмнө Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тус журмын дагуу бүртгүүлэх, өөрчлөн зохион байгуулагдах хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тогтоосугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Баярцэцэг/-д даалгасугай.

САЙД Х.ТЭМҮҮЖИН

/ХЗДХС-ын 2019 оны А/54 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав/