A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 264

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Бүртгэл хөтлөх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, Маягт 1 /Мэдүүлгийн маягт/-ийг хоёрдугаар хавсралтаар, Маягт 2 /Үйл ажиллагааны чиглэл, чадвар, туршлагын талаарх мэдээлэл/-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар /Э.Хангай/, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /Ч.Тавинжил/, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Батцэцэг/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 214 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.УЛААН

/Сангийн сайдын 2019 оны 183 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/