Хэвлэх DOC Татаж авах
ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 12 дугаар                                                                                                                                                                                                      Улаанбаатар
сарын 14-ний  өдөр                                                                                                  Дугаар 414                                                                                          хот


 
ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

 

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дахь Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг 408 га, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнтийн чулуужсан мод бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг 892 га байхаар тус тус тогтоож, хилийн цэгүүдийн байршлын солбицлыг хавсралтын ёсоор баталсугай.

 

2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд барилга байгууламж шинээр барих, хэт ойр зайд зам гаргах, чичиргээ доргилт үүсгэн аж ахуйн үйл ажиллагаа явуулах, түүх, соёлын дурсгалд хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсэд шон тэмдэг тавих, хашаа барих, иргэн, хуулийн этгээдэд гэрээгээр хариуцуулж хамгаалах  арга хэмжээ авахыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт, уг хамгаалалтын бүсүүдэд аялал жуулчлалын баталгаат маршрут бий болгоход дэмжлэг үзүүлж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд тус тус үүрэг болгосугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Н.АЛТАНХУЯГ

 

Соёл, спорт, аялал
 жуулчлалын сайд                                                                   Ц.ОЮУНГЭРЭЛ