A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                                                                                            Улаанбаатар хот

Дугаар 01

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай  маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн  хуралдааны танхим 14.00 цаг

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Наранчимэг, Д.Сугар, Ц.Сарантуяа, Б.Пүрэвням, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

         Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ц.Мөнхбат, өмгөөлөгч Н.Ганхуяг болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нар оролцов.

          Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай  захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэсний “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол  Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 54 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

           Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

            “Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан байна. Энэ хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргахгүй байхаар хуульчилжээ.

            Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй...” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

            Тухайлбал, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдах хуулийн шаардлагыг хангасан ялтан холбогдох шүүх хуралдаанаас түүнийг “тэнсэн суллахгүй” гэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн, мөн шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэртэй бусад байдлаар санал нийлээгүй тохиолдолд Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ хангуулах, зөрчигдсөн эрхээ сэргээх зорилгоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжийг хаасан заалт болжээ.

            Нөгөө талаар, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200-А тогтоолоор баталсан “Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын пакт”-ын 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ямар нэгэн гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр ... хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй” гэж заасан агуулгад нийцэхгүй байна.

             Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “... давж заалдах гомдол гаргаж болохгүй ...” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “ ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй ...” гэсэн заалттай харшилж байгаа тул уг асуудлыг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

            “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхийг баталгаажуулсан байдаг бөгөөд энэ утгаараа шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хуульчилж өгсөн.

            Монгол Улсын иргэн өөрт хамааралтай хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт давж заалдах эрхтэй бөгөөд энэхүү давж заалдсан боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь бүх шатны шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээлгэх зарчим эрүүгийн эрх зүйд үйлчилдэг бөгөөд хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг тогтоох, түүнд зохих шийтгэлийг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй буюу эрүүгийн ял оногдуулахгүй байхад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа чиглэгддэг билээ.

            Шүүхээс хорих ял оногдуулсан ялтан нь ялаа эдлэх нь зайлшгүй бөгөөд цаашид ял эдлүүлэхээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх, ял эс хэрэглэх асуудлыг зөвхөн хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд /Эрүүгийн хуулийн 74, 76 дугаар зүйл/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэдэг бөгөөд энэ захирамжид гомдол гаргаж болохгүй харин прокурор эсэргүүцэл бичиж болдог.

            Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн, хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, түүнчлэн түүнд оногдуулсан ялын тодорхой хувийг биечлэн эдэлсэн тохиолдолд төрийн эрх бүхий байгууллага, эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэрлэх бөгөөд энэ нь заавал ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх гэсэн ойлголтыг агуулаагүй юм.

            Харин эсрэгээрээ ялтанд ял завших боломжийг олгож болох эрсдэлтэй учраас уг асуудлыг зөвхөн төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан дангаараа /бусад этгээдийг оролцуулахгүйгээр/ шийдвэрлэхээр хуульчилсан нь зүйтэй юм.

          Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйд давж заалдах ажиллагааны үндэслэл нь давж заалдах гомдол /давж заалдах эсэргүүцэл/ байдаг.

            Уг асуудлыг шийдвэрлэхэд Үндсэн хуульд заасны дагуу ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох эрх бүхий прокурор өргөдөл гаргагчийн өргөдөлдөө дурдсанчлан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн, мөн шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах эсэргүүцэл бичиж зөрчигдсөн эрхийг сэргээж, шүүхийн шийдвэр буруу бол зөвтгүүлэх боломж нь нээлттэй байна.

            Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын /Монгол Улс 1968 оны 1 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан/ 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улс Үндсэн хууль болон бусад холбогдох хуулинд тусгалаа олж хуульчлагдан баталгаажсан юм.

            Пактын энэхүү заалт нь тухайн этгээдийн гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй, тогтоогдсон боловч тухайн оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөөгүй шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн тохиолдолд дээд шатны шүүхэд хандан шүүхийн шийдвэр үнэн зөв, шударга болсон эсэхийг шалгуулах эрхийг баталгаажуулсан болохоос нэгэнт гэм буруу нь бүх шатны шүүхээр тогтоогдож тодорхой эрхээ хасуулсан ялтан хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх эсэх талаар гаргасан шүүгчийн шийдвэрт давж заалдах ёстой гэсэн санааг агуулаагүй гэж үзэж байна.

            Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

Гурав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 03 дугаар дүгнэлт гаргасан болно.

Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

 “1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлд заасан шүүгчийн захирамж нь хорих ял эдэлж буй иргэнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх буюу тухайн иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлэх эсэхийг шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр байна. 

Шүүхийн шийдвэрээр эрх, ашиг сонирхол, эрх зүйн байдал нь хөндөгдөж буй аливаа иргэн хэрэв хүсвэл давж заалдах буюу дахин хянуулах боломжтой байх учиртай. Энэ нь шударга шүүхийн үйл ажиллагааны гол нөхцөл бөгөөд шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийн баталгаа юм.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид ялтан давж заалдах гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан байна.

Ийнхүү хуульчилсан нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид ялтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах боломжийг хааж, шүүхийн шатанд процессын журам зөрчигдсөн, тухайн шийдвэрийн үндэслэл буруу, түүнтэй санал нийлээгүй тохиолдолд Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэж заасны “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол Улсын  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.”  гэсэн байх ба

Дүгнэлтийн тогтоох хэсэгт:

“1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай  захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэж заасны “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн  хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байна.” гэж шийдвэрлэсэн байна.

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 54 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

            “1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна.

Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар захирамжаар томилогдсон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

   “Монгол Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 18-ны нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолыг баталсан болно.

   Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хуульчилсан байдаг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар иргэний энэхүү эрхийг баталгаажуулж өгсөн.

   Энэ утгаараа Монгол Улсын иргэн өөрт хамааралтай хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт давж заалдах эрхтэй бөгөөд энэхүү давж заалдсан боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь бүх шатны шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээлгэх зарчим эрүүгийн эрх зүйд үйлчилдэг билээ.

   Дээр дурдсаны дагуу шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн ялтан нь оногдсон ялаа эдлэх нь зайлшгүй бөгөөд төрөөс хорих ял эдэлж байгаа ялтаны зарим эрх, эрх чөлөөнд хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоодог. Тухайлбал: Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгох эрх эдлэхгүй.”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “...хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй”, Орон нутгийн хурлын 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “...хорих ял эдэлж байгаа иргэн сонгох эрх эдлэхгүй” гэж тус тус хуульчилсан. Ийнхүү иргэний үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрхийг ялтан эдлэхийг хязгаарласан учир нь эрүүгийн эрх зүйн ялын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргэээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхэд оршдогт байгаа билээ. Гэхдээ Эрүүгийн эрх зүйн ялын зорилго нь зөвхөн ялтныг цээрлүүлэх тал руугаа чиглэгддэг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 74, 76 дугаар зүйлд заасны дагуу ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, учирсан гэм хорыг арилгаж шүүхээс оногдуулсан ялын тодорхой хувийг биечлэн эдэлж, засран хүмүүжсэнээ зан байдлаараа нотлон харуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр биелүүлэх газрын тодорхойлолтыг үндэслэн прокурорын дүгнэлтийн дагуу шүүгч цаашид түүний эдлээгүй үлдсэн ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн суллах, ял эдлүүлэхээс чөлөөлөх төрийн уучлалын нэг хэлбэрийг хуульчилсан. Нөгөө талаас тухайн ялтан хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй бол түүнийг ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхгүйгээр эдлээгүй үлдсэн ялыг биечлэн эдлүүлэх бөгөөд чухамхүү шүүгчийн энэ захирамжид ялтан түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд давж заалдаж болохгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуульд заасан иргэний шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хөндөөгүй гэж үзэж байна.

   Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйд давж заалдах ажиллагааны үндэслэл нь давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл байдаг. Ялтныг ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх газрын тодорхойлолтыг үндэслэн прокурорын дүгнэлтийн дагуу шүүгч шийдвэрлэдэг тул Үндсэн хуульд заасны дагуу ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурорыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичих боломжоор хангасан. Харин ялтан нь энэхүү шийдвэр гаргах ажиллагааны оролцогч биш байдаг тул давж заалдах гомдол гаргах үндэслэлгүй юм.

   Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын /Монгол Улс 1968 оны 1 дүгээр 5-нд гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр 18-нд соёрхон баталсан/ 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улс Үндсэн хууль болон бусад холбогдох хуулинд тусгалаа олж хуульчлагдан баталгаажсан юм.

            Пактын энэхүү заалт нь тухайн этгээдийн гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй, тогтоогдсон боловч тухайн оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөөгүй шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн тохиолдолд дээд шатны шүүхэд хандан шүүхийн шийдвэр үнэн зөв, шударга болсон эсэхийг шалгуулах эрхийг баталгаажуулсан болохоос нэгэнт гэм буруу нь бүх шатны шүүхээр тогтоогдож хорих ял эдэлж буй ялтан хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх эсэх талаар гаргасан шүүгчийн шийдвэрт давж заалдах ёстой гэсэн санааг агуулаагүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр дахин уламжилж байна.” гэсэн байна.

   ҮНДЭСЛЭЛ:

   1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэж хуульчилсан нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид ялтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах боломжийг хааж, Үндсэн хуулийн заалтын агуулгыг явцууруулан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хүний эрхийн суурь зарчимд харшилсан шинжийг агуулж байна.

            Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэж заасны “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол Улсын  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

   2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

   3. Улсын Их Хурлын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2; 32 дугаар зүйлийн 2; 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай  захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэж заасны “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Улсын Их Хурлын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                                  Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД                                                        П.ОЧИРБАТ

                                                                        Н.ЖАНЦАН

                                                                        Т.ЛХАГВАА

                                                                        Д.НАРАНЧИМЭГ

                                                                        Д.СУГАР

                                                                        Ц.САРАНТУЯА

                                                                                                                        Б.ПҮРЭВНЯМ

                                                                        Д.ГАНЗОРИГ