A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 

Дугаар 408

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай./ЗГ-ын 2014-1-28-ны 23, 2014-2-28-ны 60, 2014-3-21-ний 95, 2014-3-28-ны 105-р тогтоолоор жагсаалтад өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Худалдан авах ажиллагааны газар (Д.Энхжаргал)-т, холбогдох зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг хуулийн хугацаанд Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА