A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 12 сарын 26 өдөр

   Дугаар  72

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны ДЭРГЭДЭХ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Равсалын Ринчинбазар, гишүүнээр Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Агваандоржийн Өнөржаргал, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг тус тус томилсугай.

2.Бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Галбадрахын Даваажаргалыг, гишүүний үүрэгт ажлаас Дамдинсүрэнгийн Цэцэгмаа, Бямбажавын Ганбат, Гомбодоржийн Цэцгээ нарыг тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД