A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах/

 

2013 оны 10 дугаар                                                                                                 

сарын 21-ны өдөр                                                                      Дугаар 232                                                                                             Улаанбаатар хот

 

Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
 

1. “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т даалгасугай.

 

3. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулах чиглэлээр өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журамд нийцүүлэн шинэчлэн олгох арга хэмжээ авахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т даалгасугай.  

 

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Зам, тээврийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

САЙД                            А.ГАНСҮХ