A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.25 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "... шүүх бүрэлдэхүүнд ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна." гэж заасан болохоос иргэдийн төлөөлөгчөөр хэргийг хянан шийдвэрлүүлэн Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэлд халдах, шүүгчийн хараат бус байдлыг үгүйсгэх тухай зохицуулалт биш юм.

Монгол хэлний "оролцогч" гэдэг нь аливаа нэгэн үйл ажиллагаанд "оролцож байгаа этгээд" гэх утга илэрхийлэх боловч эрх мэдэлтэй гэсэн үг биш бөгөөд "хянан шийдвэрлэх" эрх бүхий этгээд гэсэн утга илэрхийлэхгүй билээ.

Аливаа хэрэг маргааны ажиллагаанд оролцогчдын тухай ойлголт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын бүрэлдэхүүний тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гуравдугаар бүлгийн 2 дахь хэсэгт тодорхойлон заасан этгээдүүдийг хэлэх билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй юм." гээд

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэсэн заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"... Монгол Улсын Үндсэн хуульд хуулийн засаглал болон үндсэн хуульт ардчиллын суурь зарчмууд тусгалаа олсон билээ. Энэ хоёр зарчим хоорондоо зөрчилдөхгүйгээр орших боломжтой.

Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна." гэжээ. Эндээс бид Үндсэн хууль иргэдийн төлөөлөгчдийг хэрхэн оролцуулахыг тогтоохыг хууль тогтоочдод үлдээжээ гэдгийг харж болно. Гэхдээ иргэдийн төлөөлөгчийн оролцооны хэм хэмжээ, хэлбэрийг хууль тогтоогчид ямар байдлаар тогтоох нь энэхүү маргааны асуудал болж байна.

Иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, холбогдох бусад харилцааг Шүүхийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тус зохицуулсан байдаг. Гэсэн хэдий ч практик судалгаагаар энэ нь хэлбэрийн төдий болох нь батлагдсан.

Үндсэн хууль мэдээж ийм хэлбэрийн төдий оролцох ач холбогдолгүй оролцоог зарчим болгож суулгаагүй. Энэ нь зөвхөн өмнөх хууль хэрэгжүүлэлтийн алдаа төдий биш, анхнаасаа энэ нь үр нөлөөгүй хэлбэрийн зохицуулалт байна гэдгийг харуулж байгаа юм.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, оролцох механизм, зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан нь иргэдийн оролцоог баталгаажуулж, Үндсэн хуулийн үзэл санааг бодит утгаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл билээ.

Мэдээж энэ хууль нь Үндсэн хуультай тэр дундаа өргөдөл гаргагчийн дурдсан Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгтэй зөрчилдөх ёсгүй. Дараах шалтгааны улмаас Шүүгчийн хараат бус байдлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Харьцуулсан эрх зүй судлал бусад улс оронд нийтлэгээр шүүх ажиллагаан дахь иргэдийн оролцооны "jury" буюу тангарагтны шүүгчид, "lay judge" буюу мэргэжлийн бус шүүгч гэсэн хоёр загвар байгаа гэж үздэг. Тангарагтны шүүх нь тодорхой тооны иргэд шүүгчийн оролцоогүй хэргийг үйл баримт буюу гэм буруугийн хувьд шийдвэрлэдэг бол мэргэжлийн бус шүүгч нь мэргэжлийн шүүгч нартай хамтран гэм буруугийн болон бусад асуудлаар шийдвэр гаргахад оролцдог ялгаатай.

Иргэдийн төлөөлөгчийн оролцоо мөн мэргэжлийн боловсролгүй энгийн иргэд ч тухайн нийгэмдээ зөв буруу, шударга, шударга бусыг таньж ойлгох чадавхтай болохыг илэрхийлдэг.

Ийнхүү иргэдийн төлөөлөгчдийг шүүн таслах ажиллагаанд шийдвэр гаргах бүрэлдэхүүнд оролцуулдаг нь эдгээр улсуудын үндсэн хуулийн зарчмууд болох шүүгчийн бие даасан байдал, шүүхийн хараат бус байдалтай зөрчилдөөгүй гэж үзсэн байдгийг илэрхийлж байна.

1990-ээд оноос өмнө манай улсад бүх шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ нэг шүүгч, хоёр ардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байв. Өөрөөр хэлбэл, ардын төлөөлөгч нь мэргэжлийн шүүгчийн адил "таслах эрх" эдэлж байсан болно.

Нөгөө талаар шүүхийн үйл ажиллагааны зарчмууд нь Монгол Улсын иргэний үндсэн эрх болох шударга шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хангах үндсэн зорилготой учир бид Үндсэн хуулийн дээрх хоёр зарчмыг энэ эрхийг илүү хангах талаас нь тайлбарлах нь зохистой.

Хууль ёсны (хуулиар байгуулагдсан, гагцхүү хуульд захирагддаг), шударга шүүхээр (иргэнд ойлгомжтой, төвийг сахисан, ил тод үйл ажиллагаатай) шүүлгэх иргэний үндсэн эрхийг хангахын тулд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус зарчим яригддаг.

Үндсэн хуулийн онолоор шүүх, шүүгч нь өөрөө анхдагч эх үүсвэр биш бөгөөд хүний жам ёсны эрхтэй өрсөлдөх зүйл биш. Тиймээс шүүгчийг жам ёсны мэт үнэлж, шүүгчийн хараат бус байдлыг иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхтэй сөргөлдүүлэх болон давуулж үнэлэх боломжгүй.

Тиймээс шүүхийн шүүгчийн хараат бус байдлаар хамгаалагдсан шүүгчид гагцхүү хуульд захирагдан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ханган ажиллаж буйг ил тод харуулан иргэдийн итгэлийг бэхжүүлэх, нөгөө талаар шүүн таслах ажиллагааг хариуцлагажуулахад чухал ач холбогдолтой шударга ёсонд нийцсэн механизм бол иргэдийн төлөөлөгчийн шүүх бүрэлдэхүүн дэх оролцоо юм.

Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэдийн төлөөлөгчийн оролцоог энэ түвшинд ойлгож байж үндсэн хуулийн суурь зарчим, зорилго болох иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах бөгөөд энэ нь шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй юм. Ингэснээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд нөлөөлүүлэх гэсэн биш харин иргэдэд энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох боломж буюу Үндсэн хуульт ардчиллын зарчим хуулийн засаглалын зарчимтай хослон хэрэгжиж буйн илрэл болно.

Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн иргэдийн төлөөлөгч оролцуулах болон шударга шүүхээр шүүлгэх эрхтэй нийцэж байгаа бөгөөд шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй гэж үзэж байна." гэжээ.

Гурав. Үндсэн хуулийн цэц 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "... шүүх бүрэлдэхүүнд ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн 04 дүгээр дүгнэлт гаргасан байна.

Дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ." гэж зааснаас үзэхэд шүүхийг зөвхөн шүүгч бүрдүүлэхээр байна.

2. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэсэн нь шүүх бүрэлдэхүүнд хамааралтай байна.

3. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна." гэснийг иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар заасан гэж үзэхээргүй байна.

Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна." гэсэн байх ба

Дүгнэлтийн тогтоох хэсэгт:

1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад "хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна." гэж тус тус заасны "... шүүх бүрэлдэхүүнд ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтын "... шүүх бүрэлдэхүүнд ...", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "... шүүх бүрэлдэхүүнд ..." гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

Дөрөв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 64 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

"1. "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад "хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна." гэж тус тус заасны "... шүүх бүрэлдэхүүнд ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэсэн заалтыг зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй." гэжээ.

Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 231 дүгээр захирамжаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... 1.Хууль гаргах замаар Үндсэн хуулийг тайлбарладаг бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцдог иргэдийн төлөөлөгч "анхан шатны шүүхэд хэрэг, маргааныг хянан хэлэлцэх шийдвэр гаргах эрхтэй хэмээн ойлгож" шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх явцад иргэдээс оролцох оролцооны механизмыг тогтоосон.

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлд заасан "бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ" гэсэн ерөнхий зарчим болон "анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулах"-аар тогтоосон тусгайлсан журмыг тус тус удирдлага болгон 3 ба түүнээс дээш тооны мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хэрэг, маргаан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч иргэний журамт үүргээ биелүүлэн оролцож тухайн хэрэг, гэм буруугийн талаар өөрийн дүгнэлт гаргах эрхтэй байхаар хуульчилсан билээ.

2. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсгийн заалт бол иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах Үндсэн хуулийн ардчилсан ёсны зарчмын илэрхийлэл мөн. Учир нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэсэн заалт хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч оролцох зарчмын эрх зүйн үндэс юм.

Эрдэмтдийн үзэж байгаагаар шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцох нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард түмний бүрэн эрхт байдлын илрэх нэг хэлбэр бөгөөд ардчилсан эрх зүйт төрийн нэг үндсэн шинж хэмээн тооцно. Үүнээс гадна энэ бол шүүхийн шийдвэрийн үнэн зөв, шударга байдалд итгэх олон түмний итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн байгууллага нь мэргэжлийн бус хүмүүстэй хамтран шийдвэрлэх нөхцлийг хангана.

3.Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг процессын хуулиар зохицуулсан бөгөөд ийнхүү тодорхой хэрэг, маргааныг хэлэлцэн шийдвэрлэх бүтэц болох "шүүх бүрэлдэхүүн" гэсэн ойлголтыг шүүх эрх мэдлийн институцийн хувьд тодорхойлсон "шүүхийн бүрэлдэхүүн" гэсэн ойлголтоос ялгаж авч үзэх нь зүйтэй.

Шүүх бол нийгэмд буй болсон тодорхой хэрэг, маргааныг хэлэлцэн шийдвэрлэхдээ хуулийг мэргэжлийн үүднээс тайлбарлан хэрэглэж эрх зүйн шийдэл /шийдвэр/ гаргадаг бие даасан институци мөн. Ийнхүү шүүх буюу шүүхийн бүрэлдэхүүн аливаа хэрэг маргааныг хянаж, шударга шийдвэр гаргах зорилгын үүднээс иргэдийн төлөөлөгчийг дүгнэлт гаргах эрхтэйгээр шүүн таслах ажиллагаанд оролцуулж байгаа нь хөндлөнгөөс нөлөөлж байгаа асуудал биш юм.

4.Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй" гэсэн нь шүүгч албан тушаалын хувьд хараат бус байх, нөгөө талаар гаднын бусад нөлөөнд орохгүй байх баталгаа бөгөөд Үндсэн хуулийн суурь зарчим билээ. Харин хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдэх ба иргэдийн төлөөлөгчийг оролцуулах асуудал дээр дурдсан суурь зарчмаас үүсгэлтэй шүүх эрх мэдлийн талаарх үзэл баримтлалыг тодруулан илэрхийлсэн зарчмуудын нэг юм.

Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад "хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна" гэж тус тус заасны "шүүх бүрэлдэхүүнд" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр уламжилж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Улсын Их Хурал 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоороо Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэхдээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана" гэсний дагуу үндэслэлээ заагаагүй байх тул Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар хуульчилсан нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагааны хуулиар тогтоосон зарчмын шаардлагыг хангах нөхцөл болж чадахгүй байна.

3.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар зааж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийг бүрдүүлж байгаа мэргэжлийн шүүгч мэргэжлийн үүднээс хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах эрхийг иргэдийн төлөөлөгчид олгосноороо Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 12 дугаар зүйлд иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар адил агуулгатай хуульчилсан байх тул Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад "хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;" гэсний "... шүүх бүрэлдэхүүнд ...", мөн зүйлийн 3.4 дэх хэсэгт "шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ нотлон тангараглана" гэсний "... шүүх бүрэлдэхүүнд орсон ...", 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ хуулийн 9.2 дахь хэсэгт заасан дэд жагсаалтад нэр нь орсон шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна." гэсний "... шүүх бүрэлдэхүүнд орох...", "Иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд оролцох" гэсэн 12 дугаар зүйлийн гарчиг болон заалтад орсон "... шүүх бүрэлдэхүүнд ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Их Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай" 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ: Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД: П.ОЧИРБАТ

Н.ЖАНЦАН

Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО Д.ГАНЗОРИГ

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн

байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг

эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                            танхим 15.25 цаг

      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

      Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

     Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

      Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

     “... Улсын Их Хурал нь 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан байх бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /цаашид “хэрэг, маргаан” гэх/-ыг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.”, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэж заасан болохоос иргэдийн төлөөлөгчөөр хэргийг хянан шийдвэрлүүлэн Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэлд халдах, шүүгчийн хараат бус байдлыг үгүйсгэх тухай зохицуулалт биш юм.

       Монгол хэлний “оролцогч” гэдэг нь аливаа нэгэн үйл ажиллагаанд “оролцож байгаа этгээд” гэх утга илэрхийлэх боловч эрх мэдэлтэй гэсэн үг биш бөгөөд “хянан шийдвэрлэх” эрх бүхий этгээд гэсэн утга илэрхийлэхгүй билээ.

      Аливаа хэрэг маргааны ажиллагаанд оролцогчдын тухай ойлголт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын бүрэлдэхүүний тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гуравдугаар бүлгийн 2 дахь хэсэгт тодорхойлон заасан этгээдүүдийг хэлэх билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй юм.” гээд

        Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна.

      Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

       “... Монгол Улсын Үндсэн хуульд хуулийн засаглал болон үндсэн хуульт ардчиллын суурь зарчмууд тусгалаа олсон билээ. Энэ хоёр зарчим хоорондоо зөрчилдөхгүйгээр орших боломжтой.

        Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэжээ. Эндээс бид Үндсэн хууль иргэдийн төлөөлөгчдийг хэрхэн оролцуулахыг тогтоохыг хууль тогтоочдод үлдээжээ гэдгийг харж болно. Гэхдээ иргэдийн төлөөлөгчийн оролцооны хэм хэмжээ, хэлбэрийг хууль тогтоогчид ямар байдлаар тогтоох нь энэхүү маргааны асуудал болж байна.

       Иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, холбогдох бусад харилцааг Шүүхийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тус зохицуулсан байдаг. Гэсэн хэдий ч практик судалгаагаар энэ нь хэлбэрийн төдий болох нь батлагдсан.

         Үндсэн хууль мэдээж ийм хэлбэрийн төдий оролцох ач холбогдолгүй оролцоог зарчим болгож суулгаагүй. Энэ нь зөвхөн өмнөх хууль хэрэгжүүлэлтийн алдаа төдий биш, анхнаасаа энэ нь үр нөлөөгүй хэлбэрийн зохицуулалт байна гэдгийг харуулж байгаа юм.

         Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, оролцох механизм, зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан нь иргэдийн оролцоог баталгаажуулж, Үндсэн хуулийн үзэл санааг бодит утгаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл билээ.

         Мэдээж энэ хууль нь Үндсэн хуультай тэр дундаа өргөдөл гаргагчийн дурдсан Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгтэй зөрчилдөх ёсгүй. Дараах шалтгааны улмаас Шүүгчийн хараат бус байдлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

        Харьцуулсан эрх зүй судлал бусад улс оронд нийтлэгээр шүүх ажиллагаан дахь иргэдийн оролцооны “jury” буюу тангарагтны шүүгчид, “lay judge” буюу мэргэжлийн бус шүүгч гэсэн хоёр загвар байгаа гэж үздэг. Тангарагтны шүүх нь тодорхой тооны иргэд шүүгчийн оролцоогүй хэргийг үйл баримт буюу гэм буруугийн хувьд шийдвэрлэдэг бол мэргэжлийн бус шүүгч нь мэргэжлийн шүүгч нартай хамтран гэм буруугийн болон бусад асуудлаар шийдвэр гаргахад оролцдог ялгаатай.

      Иргэдийн төлөөлөгчийн оролцоо мөн мэргэжлийн боловсролгүй энгийн иргэд ч тухайн нийгэмдээ зөв буруу, шударга, шударга бусыг таньж ойлгох чадавхтай болохыг илэрхийлдэг.

        Ийнхүү иргэдийн төлөөлөгчдийг шүүн таслах ажиллагаанд шийдвэр гаргах бүрэлдэхүүнд оролцуулдаг нь эдгээр улсуудын үндсэн хуулийн зарчмууд болох шүүгчийн бие даасан байдал, шүүхийн хараат бус байдалтай зөрчилдөөгүй гэж үзсэн байдгийг илэрхийлж байна.

       1990-ээд оноос өмнө манай улсад бүх шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ нэг шүүгч, хоёр ардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байв. Өөрөөр хэлбэл, ардын төлөөлөгч нь мэргэжлийн шүүгчийн адил “таслах эрх” эдэлж байсан болно.

           Нөгөө талаар шүүхийн үйл ажиллагааны зарчмууд нь Монгол Улсын иргэний үндсэн эрх болох шударга шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хангах үндсэн зорилготой учир бид Үндсэн хуулийн дээрх хоёр зарчмыг энэ эрхийг илүү хангах талаас нь тайлбарлах нь зохистой.

       Хууль ёсны (хуулиар байгуулагдсан, гагцхүү хуульд захирагддаг), шударга шүүхээр (иргэнд ойлгомжтой, төвийг сахисан, ил тод үйл ажиллагаатай) шүүлгэх иргэний үндсэн эрхийг хангахын тулд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус зарчим яригддаг.

          Үндсэн хуулийн онолоор шүүх, шүүгч нь өөрөө анхдагч эх үүсвэр биш бөгөөд хүний жам ёсны эрхтэй өрсөлдөх зүйл биш. Тиймээс шүүгчийг жам ёсны мэт үнэлж, шүүгчийн хараат бус байдлыг иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхтэй сөргөлдүүлэх болон давуулж үнэлэх боломжгүй.

         Тиймээс шүүхийн шүүгчийн хараат бус байдлаар хамгаалагдсан шүүгчид гагцхүү хуульд захирагдан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ханган ажиллаж буйг ил тод харуулан иргэдийн итгэлийг бэхжүүлэх, нөгөө талаар шүүн таслах ажиллагааг хариуцлагажуулахад чухал ач холбогдолтой шударга ёсонд нийцсэн механизм бол иргэдийн төлөөлөгчийн шүүх бүрэлдэхүүн дэх оролцоо юм.

         Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэдийн төлөөлөгчийн оролцоог энэ түвшинд ойлгож байж үндсэн хуулийн суурь зарчим, зорилго болох иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах бөгөөд энэ нь шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй юм. Ингэснээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд нөлөөлүүлэх гэсэн биш харин иргэдэд энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох боломж буюу Үндсэн хуульт ардчиллын зарчим хуулийн засаглалын зарчимтай хослон хэрэгжиж буйн илрэл болно.

         Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн иргэдийн төлөөлөгч оролцуулах болон шударга шүүхээр шүүлгэх эрхтэй нийцэж байгаа бөгөөд шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй гэж үзэж байна.” гэжээ.

        Гурав. Үндсэн  хуулийн цэц 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн 04 дүгээр дүгнэлт гаргасан байна.

            Дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

         1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж зааснаас үзэхэд шүүхийг зөвхөн шүүгч бүрдүүлэхээр байна.

           2. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн нь шүүх бүрэлдэхүүнд хамааралтай байна.

          3. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэснийг иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар заасан гэж үзэхээргүй байна.

        Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэсэн байх ба  

           Дүгнэлтийн тогтоох хэсэгт:

       1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэж тус тус заасны “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

          2.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтын “... шүүх бүрэлдэхүүнд ...”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

          Дөрөв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 64 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

             “1. “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэж тус тус заасны “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.

             Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 231 дүгээр захирамжаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:             

                 “... 1.Хууль гаргах замаар Үндсэн хуулийг тайлбарладаг бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцдог иргэдийн төлөөлөгч “анхан шатны шүүхэд хэрэг, маргааныг хянан хэлэлцэх шийдвэр гаргах эрхтэй хэмээн ойлгож” шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх явцад иргэдээс оролцох оролцооны механизмыг тогтоосон.

            Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлд заасан “бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн ерөнхий зарчим болон “анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулах”-аар тогтоосон тусгайлсан журмыг тус тус удирдлага болгон 3 ба түүнээс дээш тооны мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хэрэг, маргаан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч иргэний журамт үүргээ биелүүлэн оролцож тухайн хэрэг, гэм буруугийн талаар өөрийн дүгнэлт гаргах эрхтэй байхаар хуульчилсан билээ.

                 2. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсгийн заалт бол иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах Үндсэн хуулийн ардчилсан ёсны зарчмын илэрхийлэл мөн. Учир нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч оролцох зарчмын эрх зүйн үндэс юм.

             Эрдэмтдийн үзэж байгаагаар шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцох нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард түмний бүрэн эрхт байдлын илрэх нэг хэлбэр бөгөөд ардчилсан эрх зүйт төрийн нэг үндсэн шинж хэмээн тооцно. Үүнээс гадна энэ бол шүүхийн шийдвэрийн үнэн зөв, шударга байдалд итгэх олон түмний итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн байгууллага нь мэргэжлийн бус хүмүүстэй хамтран шийдвэрлэх нөхцлийг хангана.

              3.Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг процессын хуулиар зохицуулсан бөгөөд ийнхүү тодорхой хэрэг, маргааныг хэлэлцэн шийдвэрлэх бүтэц болох “шүүх бүрэлдэхүүн” гэсэн ойлголтыг шүүх эрх мэдлийн институцийн хувьд тодорхойлсон “шүүхийн бүрэлдэхүүн” гэсэн ойлголтоос ялгаж авч үзэх нь зүйтэй.

             Шүүх бол нийгэмд буй болсон тодорхой хэрэг, маргааныг хэлэлцэн шийдвэрлэхдээ хуулийг мэргэжлийн үүднээс тайлбарлан хэрэглэж эрх зүйн шийдэл /шийдвэр/ гаргадаг бие даасан институци мөн. Ийнхүү шүүх буюу шүүхийн бүрэлдэхүүн аливаа хэрэг маргааныг хянаж, шударга шийдвэр гаргах зорилгын үүднээс иргэдийн төлөөлөгчийг дүгнэлт гаргах эрхтэйгээр шүүн таслах ажиллагаанд оролцуулж байгаа нь хөндлөнгөөс нөлөөлж байгаа асуудал биш юм.

           4.Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн нь шүүгч албан тушаалын хувьд хараат бус байх, нөгөө талаар гаднын бусад нөлөөнд орохгүй байх баталгаа бөгөөд Үндсэн хуулийн суурь зарчим билээ. Харин хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдэх ба иргэдийн төлөөлөгчийг оролцуулах асуудал дээр дурдсан суурь зарчмаас үүсгэлтэй шүүх эрх мэдлийн талаарх үзэл баримтлалыг тодруулан илэрхийлсэн зарчмуудын нэг юм.

            Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэж тус тус заасны “шүүх бүрэлдэхүүнд” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр уламжилж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

              1.Улсын Их Хурал 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоороо Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэхдээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэсний дагуу үндэслэлээ заагаагүй байх тул Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

               2. Иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар хуульчилсан нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагааны хуулиар тогтоосон зарчмын шаардлагыг хангах нөхцөл болж чадахгүй байна.

             3.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар зааж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийг бүрдүүлж байгаа мэргэжлийн шүүгч мэргэжлийн үүднээс хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах эрхийг иргэдийн төлөөлөгчид олгосноороо Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

              4. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 12 дугаар зүйлд иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар адил агуулгатай хуульчилсан байх тул Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

           Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

 

             1. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;” гэсний “... шүүх бүрэлдэхүүнд ...”, мөн зүйлийн 3.4 дэх хэсэгт “шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ нотлон тангараглана” гэсний “... шүүх бүрэлдэхүүнд орсон ...”, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ хуулийн 9.2 дахь хэсэгт заасан дэд жагсаалтад нэр нь орсон шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна.” гэсний “... шүүх бүрэлдэхүүнд орох...”, “Иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд оролцох” гэсэн 12 дугаар зүйлийн гарчиг болон заалтад орсон “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

               2.Монгол Улсын Их Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

                3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ:                                Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД:                                       П.ОЧИРБАТ

Н.ЖАНЦАН

                                                     Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО                                                                   Д.ГАНЗОРИГ