Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ


2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр                    Дугаар 73              Улаанбаатар хот

 

                                                     ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.15 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг.“Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”, түүний маягтуудыг 1 дүгээр хавсралтаар,/1-р хавсралтыг Сангийн сайдын 2018 оны 134-р тушаалаар хүчингүй болгосон/ “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”, түүний маягтуудыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Батлагдсан журмуудыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт болон аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсүүдэд хүргүүлэн мөрдүүлэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төрийн сангийн газар /Ч.Тавинжил/, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-т тус тус үүрэг болгосугай.

Гурав.Батлагдсан журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газар /Б.Батцэцэг/-т даалгасугай.

Дөрөв.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

САЙД                          Ч.УЛААН

 

 

Улсын бүртгэлийн санд 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 3376 дугаарт бүртгэв.