Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

               2013 оны 12 дугаар                                                                    

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөнд шууд холбоотой ажил, албан тушаалын жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан жагсаалтыг мөрдүүлэх арга хэмжээ авах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Манлайбаяр/, Зам, тээврийн хяналт бүртгэлийн газар /Б.Жаргал/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Төмөр замын газрын даргын “Жагсаалт батлах тухай” 2009 оны 14 дүгээр, 2012 оны “Жагсаалтанд нэмэлт оруулах тухай” 105 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                    А.ГАНСҮХ