A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн/
Бүлэг: 1979

БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дугаар А/287 Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.24 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам" –ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, Аймаг нийслэлийн Боловсролын газрын дарга нарт, энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Л.Лувсанжамц/-т тус тус даалгасугай.

3. Албан бус боловсролын багш, ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтыг энэхүү тушаалаар батлагдсан журмыг баримтлан зохион байгуулж байхыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /Г.Сүглэгмаа/-д даалгасугай.

4. Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Мэргэжил дээшлүүлэх журам батлах тухай" 2008 оны 72 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэхүү тушаалыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.