Хэвлэх DOC Татаж авах
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН  ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх,  үрийн шинэчлэл хийхэд шаардагдах 100.0 /нэг зуун/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудайг, 20.0 /хорин/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудайн үрийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

                       
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД