A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 17

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч

хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/монгол судлалыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Монгол судлалын үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулах;

2/Монголын түүх, нийгэм, соёл, хэл, зан заншил, үндэсний баялаг өв сангаа судлах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, хилийн чанадад болон дотоодод монгол судлалыг тогтвортой хөгжүүлэхэд Монгол судлалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлж, холбогдох дүрэм, журмыг боловсруулан баталж мөрдүүлэх;

3/Монгол судлалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг Монгол судлалыг дэмжих сангийн чиг үүрэгтэй уялдуулж, Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан "Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангах;

4/Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт бүрэн тусгаж байх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Батцогт/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД