A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 22

Төрийн ордон, Улаанбаатар хот

  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

   Прокурорын  байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох

   тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийн хамт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх;

2/Улсын ерөнхий прокурорын 2014 оны төсвийн багцаас Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны 2014 оны төсвийг Монгол Улсын 2014 оны төсвийн тодотгол хийх үед Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн багцад шилжүүлэх арга хэмжээ авах.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД