A

A

A

Бүлэг: 1979

/Баян-Өлгий ЗД-ын 2019 оны А/369 дүгээт захирамжаар хүчингүй болсон/

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар 210 Өлгий

ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн "ж" заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхэлдэг дэлгүүр, уушийн газруудын ажиллах цагийн хуваарийг долоо хоногийн Баасан гаригаас бусад өдрүүдэд дэлгүүр 09-22 цаг, уушийн газар 10-24 цаг байхаар тогтоосугай.

2. Долоо хоногийн Баасан гаригт согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхлэхгүй байхаар тогтоосугай.

3. Энэ захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Х.Мерейхан/, Цагдаагийн хэлтэс /Т.Бахыт/, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА С.ХАВАЛ