A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл."ДЦС-4" ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8МО турбинаар өргөтгөх барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД