A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2017 оны А/541 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 85 Улаангом

АВТО ЗАМЫН ЗУРВАС ГАЗРЫН ТУХАЙ

Монгол Улсын Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Сумын Засаг дарга нарт даалгах нь:

1. Сумын төвийн суурин газарт авто замын хяналт тавих зурвас газрын өргөнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал үзэгдэх орчин хязгаарлагдах, овор хэмжээнд нөлөөлөхгүйгээр замын тэнхлэгтэй 15-аас доошгүй метр байхаар тооцож газар олгож байх.

2. Нутаг дэвсгэртээ байх улс, аймаг орон нутгийн чанартай авто замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг засварлуулах, мэдээлэх, тэмдэгжүүлэх, түр хаах зэргээр зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангуулж ажиллах.

Хоёр.Энэ захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Д.Ганхуяг/, Газрын алба /Т.Лхагвасүрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Л. ТОГОО