A

A

A

Бүлэг: 1979

/Ховд аймгийн Засаг даргын 2018.06.18-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Дугаар 70 Ховд

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Авто замын тухай хуулийн 6.1.4, 18.1, 18.2, 19.1.3, 20.1.2, 21.1 дэх заалтыг үндэслэн авто замын санг бүрдүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймгийн харьяалалтай болон нутаг дэвсгэрт тогтмол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн авто тээвэр, өөрөө явагч тээврийн хэрэгслээс "Авто зам замын байгууламж ашигласны төлбөр авах журам" төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, замын санг зарцуулах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгийг тусгай харилцах дансанд байршуулан гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Д.Алтангэрэл/-т даалгасугай.

3. Орон нутгийн авто замыг байнга ашигласны төлбөр авах журам төлбөрийн хэмжээг тогтоосон энэхүү захирамжийг хэрэгжүүлж, авто зам барих засварлах, арчлан хамгаалах олон салаа замыг арилгаж тэмдэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг Тээвэр авто замын газар /Х.Отгонбаяр/-т даалгасугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 201 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

ЗАСАГ ДАРГА Г.НЯМДАВАА

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/361

Улаанбаатар хот

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Авто замын тухай 1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хууль хүчингүй болсонтой холбогдуулан "Журам батлах тухай" аймгийн Засаг даргын 2010 оны4 дүгээр сарын 2-ны өдрийн 70 дугаар захирамжийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Мөнхбат/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ