A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 317

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2014 оны 67, 313, 321 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 87, 107, 133, 192, 215, 306, 333, 369, 398, 411, 450 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 7, 75, 73, 74, 96, 149, 183, 263, 273, 307, 297 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 26, 166, 296 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 196, 223 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 217 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 309 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 253, 379 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт орсон. Засгийн газрын 2015 оны 111, 136, 231, 364, 385, 397 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 62, 194, 199, 226, 264, 274 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 84 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 329, 330 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 237, 238, 258 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 253 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон. Засгийн газрын 2015 оны 334, 486 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 340 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 139 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 48 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 87 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 355 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2016-8-24-ний өдрийн 57 дугаар тогтоолоор хавсралтын 38 дахь заалт, Засгийн газрын 2016-12-7-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 405 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор 76 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 6 дугаар тогтоолоор 5 дахь заалтын зарим хэсэг, Засгийн газрын 2018 оны 65 дугаар тогтоолоор 2414 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 115 дугаар тогтоолоор 7 дахь хэсгийн зарим заалт, Засгийн газрын 2019 оны 188 дугаар тогтоолоор 534 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 240 дүгээр тогтоолоор 45, 45.5, 45.7, 45.10-12, 45.15-16, 45.20-23, 45.26-29, 45.31, 45.44, 45.52, 45.56, 45.59, 45.63, 45.67, 45.72 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 260 дугаар тогтоолоор 532 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 148 дугаар тогтоолоор 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсон)

2. Жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсвөөс эргэн төлөгдөх төлбөрийг жил бүрийн улсын төсөвт үе шаттайгаар тусгахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

3. Жагсаалтад орсон авто зам, боловсролын салбарын төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлах болон шууд гэрээний хэлэлцээг хийхдээ багцалж эсхүл хэсэгчилсэн байдлаар зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.

4. Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийн төсвөөс эргэн төлөгдөх төлбөрийг жил бүрийн орон нутгийн төсөвт суулган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд үүрэг болгосугай.

5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР