- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 18-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 24
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
/ЗГ-ын 2015-1-19-ний өдрийн 18-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:
№ |
Хилийн боомтын нэр |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) |
||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) |
Дизелийн түлш |
|||
90 хүртэл |
90 болон түүнээс дээш |
|||
1. |
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга |
0 |
0 |
0 |
2. |
Ханх, Ульханмайхан |
0 |
0 |
0 |
3. |
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг |
30.000 |
0 |
30.000 |
2. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг "1" хувиар тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 236 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A