Хэвлэх DOC Татаж авах
ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДИЙГ ТҮР СААТУУЛАХ ТУХАЙ Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөрУлаанбаатар хот

ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДИЙГ ТҮР СААТУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хараа хяналтгүйгээс амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй 16 хүртэлх насны, хаяг, эцэг эх, харгалзан дэмжигч нь тодорхойгүй хүүхдийг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 7 хоног хүртэл хугацаагаар түр саатуулж болно.

/Энэ зүйлд 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /Хэвлэх

2 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд хараа хяналтгүй хүүхдийг хүүхдийн буюу харгалзан дэмжих байгууллагад шилжүүлж болно.

3 дугаар зүйл.Түр саатуулах байр нь хяналт хамгаалалттай, тусгайлан тогтоосон дэглэм, шаардлага хангасан байна.

4 дүгээр зүйл.Түр саатуулах байрны дэглэм, журмыг Засгийн газар тогтооно.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Н.БАГАБАНДИ