A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 306

МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.4 дэх заалт, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний холбогдох зорилтуудыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг арга зүйн нэгдсэн удирдлагаар ханган уялдуулан зохицуулж гүйцэтгэлийг 2 жил тутам нэгтгэн гаргаж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн хамт Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшин, Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Даваадорж нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган санхүүжүүлж гадаадын болон хувийн хэвшлийн байгууллагын санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшин, Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Даваадорж, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Баяртсайхан нарт даалгасугай.

4. Эрхэлсэн салбарынхаа хүрээнд инновацийн дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг сайд нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ө.ЭНХТҮВШИН