


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам” –ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, Аймаг нийслэлийн Боловсролын газрын дарга нарт, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Л.Лувсанжамц/-т тус тус даалгасугай.
3. Албан бус боловсролын сургалтын багшийн ажлыг энэхүү тушаалаар батлагдсан журмыг баримтлан дүгнэхийг байгууллагын захирал, дарга нарт зөвлөсүгэй.
4. Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журам батлах тухай” 2008 оны 73 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Багшлах эрх олгох, хасах журам батлах тухай” 2008 оны 74 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэхүү тушаалыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Л.ГАНТӨМӨР
