


БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар А-03
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын дарга нарт үүрэг болгосугай
САЙД С.ОЮУН
