A

A

A

Бүлэг: 1979

ЗД-ын 2018 оны А/222 дугаар захирамжаар хүчингүй болсон/

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2005 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дугаар 101 Сүхбаатар

ТӨЛБӨР АВАХ ТУХАЙ

2005 оны тээврийн хэрэгслийн тооллого, техник хяналтын улсын үзлэг явагдаж байгаатай холбогдуулан аймгийн харъяалалтай болон нутаг дэвсгэрт уйлдвэрлэл уйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдээс орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг авах зорилгоор Монгол улсын Авто тээврийн тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 1.7 дахь заалт, Авто замын тухай хуулийн 6, 14, 18, 20, 21 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Аймгийн харъяалалтай болон тухайн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдээс орон нутгийн авто замын байгууламж ашигласны төлбөр авах журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Орон нутгийн замаар зорчих тээврийн хэрэгслээс авсан төлбөрийг аймгийн авто замын санд төвлөрүүлэхийг аймгийн Засаг даргын орлогч Н.Батдоржид даалгасугай.

Гурав. Аймгийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 133 тоот захирамжыг хүчингүй болгосугай.

ЗАСАГ ДАРГА Ж.БАЯРМАГНАЙ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А/222

Улаанбаатар хот

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр 29.3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн А/02 захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.2017 оны "Авто замын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын 30 дугаар зүйлийн 30.1-д "...орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно" гэж заасан тул аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101 тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

2.0рон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг болон төлбөр авах журмыг боловсруулан батлуулахыг Сэлэнгэ аймаг дахь авто тээврийн газрын дарга /Ж.Батцогт/-д даалгасугай.

З.Захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэс хүргүүлж, бүртгүүлэхийг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга /Д.Ёндонжамц/-д даалгасугай

ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ