A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.3, 30.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дулааны цахилгаан станц-4" төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй конторын барилгыг "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанид, Цаг уур, орчны шинжилгээний газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Буянт-Ухаа станцын барилга, Морин уул станцын барилга, Морин уулын радарын станцын барилга, конторын барилгыг "Нислэгийн цаг уурын төв"-д балансаас балансад тус тус шилжүүлсүгэй.

2. "Оргил рашаан сувилал" төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Эрчим хүчний 49 дүгээр байрны 10 тоот орон сууцыг оршин суугчид нь хувьчилсугай.

3. Энэхүү тогтоолд заасан үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шилжүүлэх, хувьчлах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА