A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.01.17-ны өдрийн 1-1/317 дүгээр албан бичгээр жагсаалтаас хассан/

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 03 сарын 25-ны өдөр Дугаар 84 Сүхбаатар ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 1.1.-ийн "а", аймгийн ИТХ-ын 2007 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Аймгийн 2008 оны Төсөв, хандив тусламжийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр гэр, бага оврын трактор, тоног төхөөрөмж, хүнсний ногооны цех олгох, эзэмшүүлэх журмыг 1-р хавсралт ёсоор, энэ ажлыг зохион байгуулах аймгийн комиссыг 2-р хавсралт ёсоор, бага оврын трактор, тоног төхөөрөмж, хүнсний ногооны цехийн хуваарийг 3-р хавсралт ёсоор тус тус баталсугай.

Хоёр.Гэр олгох, бага оврын трактор, тоног төхөөрөмж, хүнсний ногооны цех эзэмшүүлэх ажпын зорилго, ач холбогдлыг сум орон нутагтаа сайтар мэдээлж журмын дагуу сонголт, шалгаруулалтыг бодит байдал, иргэдийн сэтгэл зүйд нийцтэй, олонд хүртээмжтэй, үр ашигтай зохион байгуулахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав.Гэр олгох, бага оврын трактор, тоног төхөөрөмж, хүнсний ногооны цех эзэмшүүлэх ажпыг энэхүү журмын дагуу сайтар зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, ажпын хэсгийн ахлагч Ж.Санжжавт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Ж.БАЯРМАГНАЙ