A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

Дугаар 01

1998 оны 06 дугаар сарын 17-ны Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ

ЗӨРЧСӨН ТУХАЙ /Тогтоол/

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар /илтгэгч/, Ж.Бямбажав, Н.Чинбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлөн өргөдөл гаргагч иргэн Н.Даш-Өлзий болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Я.Эрхэмбаяр нар оролцов.

Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нарын гомдлоор үүссэн Банкны тухай хуулийн зарим зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.

Баянгол дүүргийн иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө Банкны тухай Монгол Улсын хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 1-ийн 4 дүгээр заалт, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 болон 2, 3 дугаар хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтыг, түүнчлэн Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1, 2 дугаар заалт бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 14 дэх заалтуудыг тус тус зөрчиж байгаа эсэхийг хянаж өгөхийг хүсчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нарын гомдолтой маргааныг 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд “Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Банкны эрх хүлээн авагчийг томилсон нь үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлыг банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор дараахь этгээд шүүхэд гаргах эрхтэй.

1/ Банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн;

2/ Банкны нийт хадгаламжийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч;

3/ Банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн байна.

Банкны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар бүлгийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан зүйл, заалтыг зөрчөөгүй байна” гэсэн 01 тоот дүгнэлт гаргажээ.

Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороогоор тус тус хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хороо нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй, харин Хууль зүйн байнгын хороо уг дүгнэлтийн нэг дэх хэсгийг хүлээж авах боломжгүй гэсэн хоёр дүгнэлтийг Улсын Их Хурлын хуралдаанд оруулжээ.

Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг 1998 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж уг дүгнэлтийн “Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Банкны эрх хүлээн авагчийг томилсон нь үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлыг банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор дараахь этгээд шүүхэд гаргах эрхтэй.

3/ Банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 37 дугаар тогтоол гаргажээ. Харин хоёр дахь хэсгийн “Банкны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар бүлгийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан зүйл, заалтыг зөрчөөгүй байна” гэснийг Улсын Их Хурал дээрхи тогтоолоор хүлээн зөвшөөрчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 15 тоот тогтоолоор Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нарын гомдлоор үүссэн Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанд оролцож, иргэн Н.Даш-Өлзий: “Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1-ийн заалт нь хувь эзэмшигч, хадгалагчийн эрхийг яах аргагүй зөрчсөн юм. Ухаан нь Ардын банкийг дампууруулсан асуудал дээр хадгаламж, дансандаа 700-аас доошгүй сая төгрөгтэй байж заргалдах эрхтэй болно гэсэн үг. Үүнийг хөрөнгө чинээгээр хязгаарлаж байна гэж үзэхээс өөр аргагүй” гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Я.Эрхэмбаяр: “Банкны тухай хуулиар босго тавьж байгаа нь банкны үйл ажиллагааг тогтвортой байлгахад чиглэгдсэн, банкны өвөрмөц байдалд тохирсон шийдвэр болсон гэж үзэж байна. Энэ босгыг хангасан хүмүүс тэр хэмжээгээр хариуцлага хүлээдэг тул шүүхэд хандах эрхийг эдлэх нь зүйтэй болов уу. Ийм босго тогтоохдоо өмчлөгчийн эрхийг хязгаарлаж болно гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн. Ер нь банкны хоёр шатлалын системд шилжих шилжилтийн үед зарим нэг хязгаарлалт байх нь зайлшгүй болов уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь банкны эрх хүлээн авагчийг томилсонтой холбогдуулан хадгаламж эзэмшигчид, харилцагчдын шүүхэд гомдол гаргах эрхийг банкны дүрмийн сангийн эзэмшсэн хувь, нийт хадгаламжийн эзэмшсэн хувь, түүнчлэн банкны төлөх бусад төлбөрийн эзэмшсэн хувь хэмжээгээр хязгаарласан нь угтаа тэдгээрийг хөрөнгө чинээний байдлаар ялгаварлахад хүргэсний дээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчихөд хүргэжээ.

Иймд Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн 1 дэх хэсгийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолын 1 дэх хэсэг үндэслэлгүй болох нь тогтоогдов.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС:

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Банкны эрх хүлээн авагчийг томилсон нь үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлыг банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор дараахь этгээд шүүхэд гаргах эрхтэй.

3/ Банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчиж байгаа тул хүчингүй болгосугай.

2.Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 01 тоот дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

3.Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Л.БААСАН

Н.ЖАНЦАН

Ж.БЯМБАА

С.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

Ч.ЭНХБААТАР

Ж.БЯМБАЖАВ

Н.ЧИНБАТ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

1998 оны 06 дугаар сарын 17-ны                                                                            Дугаар 01                                               Улаанбаатар хот