Хэвлэх DOC Татаж авах
ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ /Польш/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 35

ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотод 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хэлэлцээрийн протокол”-ыг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                    Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд                                                          Л.БОЛД