


БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар А-361
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бурхан Халдун хайрханд аялах болон уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам/
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Бурхан Халдун хайрханд аялах болон уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар /Т.Эрдэнэчимэг/, Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа /Б.Хашмаргад/ нарт тус тус үүрэг болгосугай.
САЙД С.ОЮУН
