


2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр |
Улаанбаатар хот |
Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоол, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2014 оны эхний хагас жилд импортлох сүүний нэр төрөл, тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.
2.Ундны савласан цэвэр усыг 2014 оны эхний хагас жилд экспортлох, импортлох тоо хэмжээг тогтоох шаардлагагүй гэж үзсүгэй.
3.Хуурай сүү болон үйлдвэрийн аргаар боловсруулсан шингэн сүү импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу хуулийн хугацаанд зохион байгуулахыг ажлын хэсэг /Д.Тунгалаг/-т даалгасугай.
САЙД Х.БАТТУЛГА
