Хэвлэх DOC Татаж авах
ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн мэргэжлийн үнэмлэх/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 25/А/30 

ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн мэргэжлийн үнэмлэх/

Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг үндэслэн Тушаах нь:

1.“Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн мэргэжлийн үнэмлэх”-ний загварыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Батбаатар/, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Сургалтын хөтөлбөр, журам, үнэмлэхний загвар батлах тухай” Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 161/229 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД                                 БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

                                                                     

               

                    А.ГАНСҮХ                                                                Л.ГАНТӨМӨР